Big Bang-ын гишүүн T.O.P амиа хорлохыг завджээ

2017/06/07

К-поп хөгжимд дурлагч охид залуусын шүтээн болсон БНСУ-ын “Big Bang” хамтлагийн гишүүн T.O.P буюу Чой Сью Хюн өнгөрөгч дөрөвдүгээр сарын сүүлчээр хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдан Өмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хотын цагдаагийн газарт баривчлагдсан юм.

Дуучин залуу өнгөрөгч 10-р сард Сөүл дэх гэртээ 21 настай эмэгтэйтэй хар тамхи хэрэглэснээс гадна нийт дөрвөн удаа хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд өчигдөр буюу 6-р сарын 6-ны өглөө түүнийг ухаангүй хэвтэж байхыг олжээ. 



Түүнийг Сөүлийн төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмичлж байгаа ба одоог хүртэл ухаан ороогүй байгаа аж. 
Эмч нарын урьдчилсан дүгнэлтээр T.O.P хар тамхины хэргээр байцаагдаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дарамтлуулснаар стресст орж тайвшруулах эм их хэмжээгээр хэрэглэсэн байж болзошгүй гэнэ. 

Мөн зарим эх сурвалжын мэдээлж буйгаар хар тамхины хэрэгт холбогдон, хорих ял авсан T.O.P амиа хорлохыг оролдсон талаар мэдээлэл хийжээ.



Х.Нэргүй

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна