“Сохо мебель”-ийн захирал 22 настай охиныг амиа алдахад хүргэсэн үү?

2017/06/07
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 6-ны өдөр 22 настай охин 16 давхраас унаж амиа алдсан хэрэг гарчээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд өндрөөс унасан шалтгааныг эцэслэн тогтоохоор ажиллаж байгаа аж.

Энэ хэргийн талаар цахим орчинд ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн гэх албан бус мэдээллүүд гарч байгаа юм. Тодруулбал, “Сохо мебель” олон улсын тавилгын их дэлгүүрийн  захирал эрэгтэй охины биед гэмтэл учруулсан, хүчирхийлэхийг завдсан гэж буй.

Энэ талаар ЦЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн “Хэрэг мөрдөн байцаалтын явцад явж байгаа болохоор мэдээлэл өгөх боломжгүй. Захиралтай нь холбоотой асуудлын тухайд бол Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа. Талийгаач охины өгсөн өргөдлийг цагдаагийн газраас шалгаж байгаа. Өргөдлийг буцааж авсан алга болсон зүйл байхгүй” гэх тайлбар өгчээ.


 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна