Ойрын ирээдүйд бий болох барилгын технологийн өндөр дэвшлүүд

2017/06/08

Их Британы улс төрч, шинжлэх ухаан судлаач Ian Pearson дэлхийн хөгжил 30 жилийн дараа ямар хэмжээнд хүрсэн байх тухай таамаглал дэвшүүлжээ. Түүний таамаглаж байгаагаар томоохон байгууллага, компаниуд хиймэл оюун ухаанаар хагас роботчилогдсон байх ба хотын барилгууд ч технологийн нөлөө өндөртэй болсон байх аж.

Судлаачийн мэдээллэсэн  ирээдүйн хөгжлийн хамгийн шилдэг таамаглалуудаас уншигчдадаа хүргэж байна.

1. Ухаалаг барилга

Барилгууд хиймэл оюун ухаантай бүтээгдэх буюу бидний хамгийн сайн мэдэх Siri ухаалаг төхөөрөмжийн хувилбар шиг барилгатай харьцаж чаддаг болно гэнэ. Тухайлбал барилга доторх агаарын температурыг өөрийн хүссэнээрээ хэлж тохируулах, дотор очихыг хүссэн газраа хэлэхэд л хүргэж өгдөг байх зэрэг ухаалаг барилгууд сүндэрлэх ажээ.



2. Тэнгэр дэх хот

Барилга барих газрын олдоц, барилгын эрэлтээс шалтгаалж бид яг л жижгэрүүлсэн хотод амьдарч байгаа юм шиг гайхалтай өндөр барилгууд баригдана. Дасгал хийх зам, оффисын барилгын шал, орон сууцын шал хүртэл тусгайлан ялгаатай технологиор хийгдсэн байна гэнэ.



3. Цонхны өндөр дэвшил

Бидний мэдэхийн “Back to the Future II“ кинонд гардаг Marty-ийн гэрийн цонх шиг бодит ирээдүйд ч цонх төсөөллийн буюу хийсвэр үзэгдэлтэй байх болно. Гайхалтай нь цонхоор харагдах орчинг дотор ч бодитоор мэдрэх боломжтой байна гэнэ.



4. Нарны гэрлийг энерги болгодог хувцас

Гэхдээ ийм хувцас бүтээх боломж нано технологийн нээлттэй шууд холбогдоно. Нарны гэрлийг хурааж хүний биед энерги болгон хувиргах нано технологиор бүтээгдсэн материалыг бий болгож чадвал хүмүүс ирээдүйд нарны эрчим хүчийг шингээдэг өвөрмөц хувцас өмсөнө.



5. Гэрэл

Ийм гэрэл бидний алхам, хөдөлгөөнийг дагаж биднийг гэрэлтүүлнэ. Шинжлэх ухаан ийм төхөөрөмжийн нарийн задаргааг хараахан танилцуулаагүй байгаа ч гэрлийг сайжруулах төрлийн судалгаа тасралтгүй хийгдсээр байна. Тухайлбал хамгийн сүүлийн гэрлийн шинэ нээлт NASA–аас танилцуулсан интернет холболттой  хүний биологийн биед тохирч асдаг Ario lamp гэрэл байсан юм.



6. Барилгачдын орон тоог цомхотгоно

Зурагт харуулсанчлан Panasonic–оос хөдөлмөр хөнгөвчлөх өмсгөлийг хэдийнээ танилцуулсан.  Iron Man киноны гол баатрын өмсгөлөөс санаа авсан энэ загвар ирээдүйд бүрэн автомат болон бүтээгдэхээр байна.



7. Роботууд барилга барина

Ирээдүйг таамаглаж байгаагаар роботуудын хөгжил хүн төрөлхтний хийдэг ажлыг зэрэгцэн хийх хэмжээнд хүрнэ гэв. Гэхдээ нурах, дэлбэрэх магадлал өндөртэй амь насанд аюултай ажлыг зөвхөн роботууд хийж гүйцэтгэнэ.



8. 3D барилга

Хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд шинэ төрлийн бетон зуурмаг болон бусад материалууд хөгжиж, шинэчлэгдэж байгаатай холбоотойгоор ирээдүйн барилгын салбарт 3D хэвлэл ашиглаж барилгыг роботын тусламжтайгаар маш богино хугацаанд барих болно.



Х.Нэргүй 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна