Гал Гадот “Wonder Woman” кинонд тоглох үедээ 5 сартай жирэмсэн байжээ

2017/06/09

Өнгөрөгч долоо хоногт Marvel цувралын шилдэг баатар “Wonder Woman” кино нээлтээ хийсэн билээ. Тус кино нээлтээ хийсэн даруйдаа дэлхий даяар ашиг орлогоороо тэргүүлсээр байгаа юм.

Супер баатруудын ертөнцийн ганц эмэгтэй баатар болох “Wonder Woman”-ы дүрд гайхалтай хувирч чадсан жүжигчин болох Гал Гадот нь өдгөө 31 настай хоёр хүүхдийн ээж юм.



Израиль гаралтай жүжигчин Гал Гадот тус киноны зураг авалтын үеэр бага охин Маяагаа гэдсэндээ тээж байсан гэнэ. Өнгөрсөн 11-р сарын зураг авалтын үеэр Гадот таван сартай жирэмсэн байсан бөгөөд хэвлий хэсгээрээ тусгай өмсгөл зүүж, дараа нь компьютерийн аргааг өөрчилсөн аж. 
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна