Манай орны байгалийн сайханд татагдсан жуулчид жилийн тохиромжтой улирлуудаар ирж аялал зугаалга хийдэг. Ялангуяа зуны цагт гадаадын жуулчид энгийн үеэс илүү олноороо ирдэг. Энэ жил манай оронд могой ихтэй байгаа гэх яриа гадуур их сонсогдох болжээ. Үүнийг тоохгүй байж хэрхэвч болохгүй гэдгийг нотлох нэгэн явдал гарсан байна.
Нэгэн гадаад эр Говь гурван Сайханаар аялж явахдаа могойд хатгуулжээ. Могой хортой байсан учир гар нь их даралттай хавдаад, цус нь бүлэгнэсэн байна. Аймгийн эмнэлэгт очиход эмч гарыг нь 13 хатгаж цоолон зүсч, хавдрыг нь буулгаж хорыг гадагшлуулах гэж оролдсон аж.
Одоо могойнд хатгуулсан гадаад иргэн УБ-т ирсэн гэнэ. Хор нь гадагшилсан гэж үзэж байгаа ч цус их хэмжээгээр алджээ. Цус сэлгэх гэхээр түүнд тохирох цус олдохгүй байгаа тул амьдардаг газар руугаа явж, эртхэн арга хэмжээ авахыг эмч нар зөвлөжээ.
Тиймээс иргэд хөдөө, орон нутаг руу явахдаа могойтой таарвал огцом хөдөлгөөн хийхгүй аяар холдож явах ёстойг санууллаа. Хэрэв могойнд хатгуулвал их хөдөлгөөн хийж болохгүй, хатгуулсан хүнийг хөлөөр нь явуулахгүй өргөж зөөж эмнэлэгт хүргэх ёстой, тэгэхгүй бол хор биеэр хурдан тардаг гэнэ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна