​Тавантолгой сургалтын төвд дахин нэг албан хаагч амиа алджээ

2017/06/13

Зэвсэгт хүчний Тавантолгойн сургалтын төвд өнгөрсөн амралтын өдөр тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд зургаа дахь удаагийн марш тактикийн тэмцээн болсон. Тэмцээний үеэр нэгэн албан хаагч нар барсан талаар эх сурвалж мэдээллээ. Алба хаагч О нь тэмцээнд оролцож байхдаа нас баржээ. Түүний нас баралтын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна. Ийнхүү Тавантолгойн сургалтын баазад он гарсаар гурав дахь албан хаагч амиа алдаад байна. Одоогоор энэ талаар тэмцээний гол зохион байгуулагч БХЯ-наас ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөөгүй байна. Тус марш тактикийн тэмцээн нь Бид “Эх орноо хамгаалах нэг тангарагтай, нэг зорилготой” уриан дор зохион байгуулагдаж байсан юм.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна