Говь ХК-ны хамт олон зарим тоног төхөөрөмжөө зөөж, галаас хамгаалж чаджээ

2017/06/15
Манай улсын томоохонд тооцогддог Говь үйлдвэр өнгөрсөн шөнө шатсан харамсалтай хэрэг гарсан билээ. Гал гарч шатах үед Говь ХК-ны хамт олон, аврах багийнхан үйлдвэрийн барилга доторх тоног төхөөрөмж гээд зарим зүйлийг галаас хамгаалж, зөөж чадсан талаар эх сурвалж мэдээллээ. 

Дашрамд дурдахад Говь ХК нь анх 1975 онд байгуулагдаж байсан түүхтэй. 2016 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжийн эхний 10-т жагсаж байжээ. Мөн гадаадын зах зээлд дэлхийн 30 гаруй орны 140-өөд харилцагчтай, 300 гаруй чадварлаг боловсон хүчинтэй үйлдвэр аж.

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна