Брэд Питт (53 настай), Женнифер Анистон (48) нар нэг үе Холливудын хамгийн атаархам хосыг бүрдүүлж байсан ч тэдний хамтын амьдрал ердөө л таван жил үргэлжилсэн юм. Брэдийн амьдралд өөр бүсгүй буюу Анжелина Жоли гарч ирснээр тэдний холбоо тасарч байсан билээ.
Жоли, Питт хоёр “Ноён болон Хатагтай Смит” кинонд тоглосныхоо дараа бие биедээ дурлаж, 2006 оны наймдугаар сард Францын Chateau Miraval тансаг эдлэн дээр хуримаа хийж байв. Гэвч нэрт жүжигчин архинд донтсон болон бас бус асуудлын улмаас Холливудын хамгийн алдарт хос хоёр тийш болсон юм. Үүний дараа нэг хэсэг хямарсан Брэд Питт одоо эргэн сэргэж, амьдралынхаа жолоог эргүүлэн атгасан бололтой.
Америкийн Life & Style сэтгүүл мэдээлж буйгаар, Брэд Питт экс эхнэр Женнифер Анистон руу утасдаж Анжелинагаас болж хаяж явсандаа уучлал гуйжээ. Анистон ч энэ дуудлагад сэтгэл хангалуун байгаа аж. Тэрээр уучлалыг хүлээн авч, одоо урагшаа харах цаг болсон гэж экс нөхөртөө хэлжээ. Ямар ч байсан тэдний харилцаанд зүгээргүй нэг “оч үсэрлээ” хэмээн хэвлэлүүд бичиж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна