35 настай дуучин Бритни Спирс 23 настай Сэм Ашгари хэмээх залуутай учир ургуулсан талаар мэдээллийг бид өмнө хүргэсэн билээ. Бритни 2016 оны 10-р сараас эхлэн Перс гаралтай загвар өмсөгч залуутай болзож эхэлсэн юм. Түүний найз залуу Сэм Ашгари нь 1994 онд төрсөн бөгөөд Иранаас АНУ-руу дүрвэж ирсэн цагаач ажээ. Тэрээр инстаграмдаа 164000 гаруй дагагчтай бөгөөд Бритни Спирсийн 2016 оны 11-р сард гаргасан “Slumber Party” дууны клипэнд тоглосноос хойш олны хараанд өртөж эхэлсэн байна.
Попын гүнж Бритни бие давхар хэдий ч аялан тоглолтоо эхлүүлсэн бөгөөд Тайван дахь тоглолтынхоо үеэр залуухан амрагаа үнссэн нь олны анхаарлыг ихэд татжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна