Кино гэдэг харагдах талаасаа гадна жүжигчидийн ур чадврараараа ихэдз ялгардаг. Тиймдээи ч тэдний гаргаж буй авьяас чадвар, уран хурц үзүүлбэрүүдийг бишрэхгүй байхын аргагүй. Гэвч цэнхэр дэлгэцээр өөрийн дүрээ бүрэн дүүрэн, төгс илэрхийлэхийн тулд кино жүжигчид ямар хүнд хэцүү даваа туулсныг хэн ч таашгүй. Дүрээ 100% төгс илэрхийлэхийн тулд сэтгэлийн асар их тэсвэр тэвчээр, бие махбодийн чанга хатуу бэлтгэл даван туулсан Холливүүдийн 10 жүжигчнийг танилцуулж байна.
1. "Хар хун" кинонд тоглосон жүжигчин Натали Портман
Хожим өөрт нь анхны Оскарын шагнал авчирсан дүр бүтээхийн тулд Натали Портман балетын урлагт суралцжээ. Кино зураг авалт эхлэхээс нэг жилийн өмнөөс жүжигчин бүсгүй хувийн дасгалжуулагчтай өдөрт 5-8 цагийн шаргуу бэлтгэл хийж эхэлсэн байна. Усанд сэлэлт, балетын дасгал хөдөлгөөн зэргийг хослуулж, хожим үүнийгээ нэг ёсны "эрүү шүүлт"-тэй адил байсан гэж ярьж байсан удаатай.
Мила Кунис ч кинонд тоглохын тулд өдөрт 4 цагийн балетын бэлтгэл хийж, кино зураг авалт дууссаны дараа дахин "хуруун дээрээ зогсох" шаардлагагүй болсондоо баярлаж байгаагаа хуваалцжээ.
2. La La Land киноны жүжигчин Райан Гослинг
Энэ онд Оскарын наадмаас 6, Алтан бөмбөрцөг наадмаас 7 номинацид шагнал хүртсэн "Ла-Ла Лэнд" киноны гол дүрд тоглохын тулд Гослинг төгөлдөр хуур тоглож сурсан байна. Тэрээр зураг авалт эхлэхээс гурван сарын өмнөөс төгөлдөр хуураар хичээллэх болжээ. Түүний шаргуу хөдөлмөрийн үр дүнг үзэгчид кино дэлгэцнээс харж болно.
3. "Цэрэг Жейн" киноны жүжигчин Деми Мур
Холливүүдийн сайхан бүсгүйчүүдийн нэг Дэми Мур тус киноны гол дүрээр үзэгчдийг "алмайруулсан". Дүрээ гаргаж, үзэгчдэд хүргэхийн тулд Дэми Мур Америкийн Зэвсэгт хүчний тусгай анги нэтгэлийн элитийн батальоны дайчдын адил бэлтгэл хийжээ. Долоо хоногийн зургаан өдөр нь хэдэн зуун дасгал хийж, хөл, гар, гэдэсний булчингаа хөгжүүлж, сэлүүрт завины спортоор хичээллэсэн байна. Түүнчлэн ууланд дугуй унаж, өдөр бүр 10 км зайд гүйдэг байжээ.
4. "Солгой цохилт" киноны жүжигчин Жейк Жилленхол
Дүрдээ маш чадварлаг хувирч чаддаг гэгддэг жүжигчин энэ удаад "Солгой цохилт" кинонд дүр бүтээхийн тулд боксын спортод анхнаас нь суралцжээ. Тэрээр 5 сарын турш өдөр бүр тогтмол шаргуу бэлтгэл хийж, яг л мэргэжлийн боксчид адил норматив гүйцэтгэдэг байв. Яг л ганцаарчилсан тулааны өмнөхтэй адил бэлтгэл хангажээ.
5. "Нүгэлийн хот" киноны жүжигчин Жессика Алба
Нэнси Каллаханы дүрийг бүтээхийн тулд даруухан Жессика стриптиз буюу тайчих урлагт суралцах хэрэгтэй болжээ. Жессика "мэргэжилтнүүд"-ээс суралцахаар шийдэж, өдөр бүр Лос-Анжелес болон Нью-Йорк хотуудын стриптиз клубээр зочлох болсон байна. Альба эхлээд бүжиглэж сурсан байна. Харин дараагаар нь бага багаар биеийнхээ хэсгүүдийг ил гаргаж, тайчиж сурсан гэнэ.
6. "Зугаалга" киноны жүжигчин Жозеф Гордон-Левитт
Францын олсон дээр явагч Филипп Петигийн дүрийг бүтээхийн тулд жүжигчин эр энэхүү ер бусын урлагт суралцах хэрэгтэй болжээ. Бүр алдарт Петигээс өөрөөс нь суралцсан байна. Тэд өдөр бүр өглөөний 9 цагаас оройн 17 цаг хүртэл дундаа 30 секундын завсарлагатай хичээллэдэг байжээ. Ийнхүү эцсийн дүнд Гордон-Левитт 2 метрийн өндөрт татсан 10 метр урт олсон дээгүүр чөлөөтэй явж чаддаг болсон байна.
7. "Эверест" киноны жүжигчин Жош Бролин
1966 оны 5-р сард ууланд авирч, ингэхдээ баруун гар, зүүн гарын хуруу, хамраа алдсан Бек Узерс гэх баатарлаг эрийн дүрийг бүтээх хүндтэй үүрэг Жош Бролинд оногджээ. Энэ дүрийг бүтээхийн тулд Жош Бролинд уулын спортод суралцах хэрэгтэй болсон байна. Калифорнийн Уитни, Шаст ууланд авирч, алдарт авирагчдын амжилтуудын мөрөөр явсан байна.
8. "Хэрэв би үлдвэл" киноны жүжигчин Хлоя Грейс Морец
"Хэрэв би үлдвэл" киноны гол дүр бол авьяаслаг, ирээдүйтэй хийлч бүсгүй. Залуу жүжигчин бүсгүй энэ дүрийг чадварлаг гаргахын тулд морин хийл тоглож сурсан байна. 7 сарын турш өдөрт 2 цагаар шаргуу бэлтгэл хийсний дүнд, Хлоя зураг авалтын үеэр бие даан тоглож чадсан байна.
9. "John Wick" киноны жүжигчин Киану Ривз
Кино зураг авалтын үеэр буудах нь энгийн үзэгдэл байж мэдэх юм. Гэвч Киану Ривз "Жон Уик" кинонд тоглохдоо бусад жүжигчдийг давж гарч чадсан байна. Киноны өмнө тэрээр мэргэжилтнүүдээс суралцаж, винтов буу, гар буу болон таваг буудах зэрэг гурван төрлийг бүрэн эзэмшжээ.
10. "Аве, Цезарь" киноны жүжигчин Чаннинг Татум
Жүжигчин залуу насандаа эзэмшсэн бүжгийн ур чадвараа хэд хэдэн кинонд харуулаад авсан. Тэгвэл тус кинонд тоглохын тулд товшлуур бүжиг сурсан байна. Дэлгэцийн 6 минутын бүжиг сурахын тулд Чаннинг 3 сарын турш суралцжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна