Чип үйлдвэрлэгч "Intel" компани 2024 он хүртэл Олимпын наадмыг ивээн тэтгэхээр боллоо. Олон Улсын Олимпын Хороотой хамтарсан мэдэгдлийн дагуу тус компани Олимпын наадмын үзэгчдийн тоог нэмэгдүүлэхээс гадна өөрийн бүтээгдэхүүнээ сурталчлах зорилгоор хамтран ажиллахаар болжээ. "Intel" компани ирэх Олимпын наадмуудын үеэр 360 градус эргэдэг камер, виртуал бодит байдлын төхөөрөмж болон "5G" технологийг ашиглана гэдгээ мэдэгдсэн байна.
Ийнхүү Олон Улсын Олимпын Хороо болон "Intel"-ийн хамтран ажиллах эхний арга хэмжээ бол ирэх 2018 онд БНСУ-ын Пёнчанд болох Өвлийн Олимпын наадам юм. Олон Улсын Олимпын Хорооны хувьд шинэ түншүүдтэй хамтран ажиллах нь туйлын чухалд тооцогдож байгаа аж. Учир нь Олимпын хамгийн гол ивээн тэтгэгчид болон "McDonald’s", "AT&T" болон "Citigroup" зэрэг компаниуд түншлэлийн хэлцлээ сунгахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Үүнээс гадна 2016 оны “Rio”-ийн Зуны Олимпын наадмын рейтинг 2012 оны Лондоны Олимпынхоос 30 хувиар буурсныг тогтоожээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна