​НҮБ-ын терроризмын эсрэг албыг ОХУ удирдана

Өчигдөр 12 цаг 59 минут

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, НҮБ-ын терроризмын эсрэг шинээр байгуулсан албаны ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор ОХУ-ын дипломат албан тушаалтан Владимир Воронковыг томилсноо мэдэгдлээ. 

Антонио Гутерриш мэдэгдэлдээ: Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч нь НҮБ-ын терроризмын эсрэг хичээл зүтгэлийг стратегийн удирдлагаар хангаж, бодлого тогтоох үйл явцад оролцож, НҮБ-ын терроризмын эсрэг ажил улам амжилттай болохыг баталгаажуулах болно гэжээ. 

Одоогоор Владимир Воронков ОХУ-аас Венад суугаа НҮБ-ын төлөөлөгчдийн тэргүүн юм. Тэрээр 1989 оноос ОХУ-ын Гадаад харилцааны яаманд ажиллаж, НҮБ-ын салбар байгууллагад олон жил ажилласан туршлагатай төдийгүй олон нийтийн дипломат харилцаа, эдийн засаг, хөгжил, засгийн газрууд хоорондын үйл хэрэг зэрэг ажил хийж байжээ. 

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна