Сонгуулийн өдөр 27 хүн нас барж, нэг хорлон сүйтгэх ажиллагаа явагджээ

2017/06/27
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн эцэслэн гараад удаагүй байна. Гэвч сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй иргэд болон намууд байна. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдэл хийж санал хураалт болон тооллогын явцад гарсан зөрчил, доголдлын талаар мэдээлэл хийсэн.

Тав дахь ерөнхийлөгчийг сонгох санал хураалтын үеэр Говь-Алтай аймагт хорлон сүйтгэх ажиллагаа гарчээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Цогт сумын Мобиком, Юнител зэрэг үүрэн операторуудын кабель утсыг албаар тасдаж дүн мэдээг дамжуулахад саад учруулсан байна. Тус хорлон сүйтгэх ажиллагааг тагнуулын байгууллага болон цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Дашрамд дуулгахад өчигдөр /2017.06.26/ сонгуулийн өдрөөр нийт улсын хэмжээнд 27 хүн нас баржээ. Тиймээс бурхан болоочдын нэрсийг дахин сонгуулийн сонгогчийн нэрсийн жагсаалтаас хассан байна. 

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна