Eagle телевизийн үүсгэн байгуулагч Eagle News үнэт зүйлээ алдсанд харамсал илэрхийлэв

2017/06/27
Eagle телевизийн үүсгэн байгуулагч Том Терри тус телевиз мэдээллийн тэнцвэртэй байдлаа алдаж, хэт нэг талыг барьсан улстөрийн мэдээллүүдээр үзэгчдийн тархийг угааж байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн байна.  

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудастаа, “Eagle телевиз энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр аль нэг намыг дэмжилгүй дундыг баримтлан ажиллаж чадсангүй хэмээн миний бие дүгнэж байна. Энэ бүхнийг хараад миний хийж бүтээсэн бүх зүйл нуран унасан мэт сэтгэгдэл төрж байна. 

Eagle Broadcasting Company-ийн фэйсбүүк хуудас дээр бичсэн нэгэн хүний сэтгэгдлийн доор би “Eagle телевизийн үүсгэн байгуулагчдийн хувьд бие даасан байдлаа гээж, аль нэг талыг дэмжих хандлагатай байгаад гүнээ харамсаж байна” хэмээн бичсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа бидний комментийг устгасан. Намайг ажиллаж байх хугацаанд Eagle телевиз нь олон нийтийн шүүмжлэл, санал гомдлыг шууд эфирээр нээлттэй хүлээн авдаг байсан. Энэ нь биднийг үзэгчдийнхээ өмнө нэллтэй, ил тод байхад чухал ач гүүр болдог байсан ба эдгээр саналууд нь бидэнд өөрсдийн нийтлэн нэвтрүүлэх, хөтлөх ур чадвараа сайжруулах боломжийг олгодог байв.

Гэвч фэйсбүүк хуудсанд бичсэн 2 жижигхэн  сэтгэгдлийг тэд өөрсөдддөө  нэмэр тус болох үүднээс хүлээн авах бус харин устгаж байгаад нь гайхаж байна.

Eagle телевиз хараат, бие даасан, шударга хэмээн өмнө нь олон нийтэд үнэлэгдэж байсан үнэт зарчимуудаа өнөөдөр ийнхүү алдаж байгааг хараад харамсал төрж байна. Eagle телевизийн удирдлага болон сэтгүүлчдэд хандаж хэлэхэд сэтгүүл зүйн зарчим, үнэт зйүлээ алдалгүй иргэдээ хүндэтгэж аливаа мэдээллийг нэвтрүүлээрэй хэмээн хүсэж байна” гэжээ.

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна