​ОХУ Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах төлөвлөгөө боловсруулжээ

2017/06/28

Оросын Гадаад хэргийн дэд сайд Игор Моргулов: ОХУ Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах "төлөвлөгөө" боловсруулсан бөгөөд түнш орнуудтай хамтран энэ "төлөвлөгөө"-г хэрэгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

ОХУ Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах иж бүрэн бодит арга хэмжээг боловсрууллаа. Үүний эцсийн зорилго бол Зүүн Хойд Азид урт удаан хугацааны энх тайвны механизм байгуулахын төлөө юм. Талууд юуны өмнө тэвчээртэй, харилцан өдөөн хатгахгүй байж, харилцан холбогдсон үндсэн зарчмын дагуу тухайлбал, харилцан үл довтлох, зэвсэг хэрэглэхгүй байх зэргээс эхлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэг Солонгост аюулгүйн баталгаа олгож, Умард Солонгос цөмийн болон пуужингийн үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй гэжээ.

Солонгосын хойгийн асуудлыг энхийн аргаар зохицуулахад юуны өмнө Америк, Солонгосын яриа хэлэлцээнээс эхлэх ёстой гэж тэрээр онцолжээ.  

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна