Хүний бие дээр хийсэн хамгийн аймшигтай туршилтууд

2017/06/28
Хүн дээр туршилт хийх явдал хүн төрөлхтний дунд байсаар ирсэн. Эдгээр ёс зүйгүй, хэрцгий явдлын гол золиос бологчид нь хоригдлууд, дайнаас олзлогдогсод, боолууд, бүр заримдаа гэр бүлийнхэн дээрээ туршилт хийсэн тохиолдол ч байдаг ажээ. Зарим эмч нар бусад хүн дээр бус өөр дээрээ туршилт хийн, эрүүл мэндийн салбарт  хувь нэмрээ оруулдаг байна. Ийм туршилт хийх нь хэрцгий, хүний ёсноос гажууд ч Дэлхийн хоёрдугаар дайны үеэр туршилт хийсэн эмч нарын ачаар эрүүл мэндийн салбарт багагүй ололтыг авчирсан.  Ингээд хамгийн аймшигтай хүний бие дээр туршсан туршилтуудыг хүргэж байна.

10. Стенфордын шоронгийн туршилт

1971 онд Стенфордын их сургуулийн доктор Филипп Зимбардогоор ахлуулсан сэтгэл судлаачдын баг эрх чөлөөгүй, хязгаарлагдсан  байдалд хүний бие ямар хариу үйлдэл үзүүлэх тухай, мөн шоронгийн харгалзагчид, хоригдлуудад ямар зан байдлын өөрчлөлт гардаг  талаар мэдэхээр сэтгэл судлалын туршилтыг явуулжээ.
Төгсөж амжаагүй сайн дурын ажилчид болох оюутнууд харгалзагч болон хоригдогчид болон жүжиглэж Стенфордын сэтгэл судлалын хүрээлэнгийн доод давхарт туршилтаа явуулсан байна. Харгалзагчид болон хоригдлууд өөрсдийн дүрдээ хэт орж, төсөөлж байсан үр дүнгээс илүү гарж, тэднээс байж болшгүй ааш авир гарж эхэлсэн байна. Харгалзагчдын гуравны нэг хувьд яргачин зан авир илэрсэн байна. Олон хоригдлууд сэтгэл зүйн цохилтод орж, туршилтыг эрт орхих шаардлагатай болжээ.  
Эцэст нь Зимбардо өөрийн туршилтын гол субьектууд нь маш хурдацтай хэрцгий догшин, зожиг болж байгааг ажиглаад туршилтыг зогсоосон байна.



9. Иовын өнчин хүүхдүүдийн туршилт

1939 онд Иовын их сургуулийн доктор Вендель Жонсон  Девэнпортын асрамжийн газрын 22 өнчин хүүхэд дээр туршилт хийсэн байна. Жонсон өөрийн сургуулийн төгсөгч Мери Тюдороор уг туршилтыг хийлгэж, өөрөө хянасан байна. Хүүхдүүдийг хоёр хэсэгт хувааж, эхний бүлэг хүүхдүүдэд найрсаг хандаж, тэднээр илтгэл тавиулаад, ярианых нь онцлогийг магтаж, ‘’сайн чадаж байна’’ хэмээн урамшуулжээ. Хоёр дахь бүлгийн хүүхдүүдийг илтгэл тавих үед тэднийг басамжилж, ‘’түгдэрч байна, сайн ярьж чадахгүй байна’’ хэмээн найрсаг бус ханджээ.
Хүүхдүүд өсөж том болох үедээ найрсаг бус хандсан  бүлэгт байсан сайн ярьдаг хүүхдүүд ч сөрөг үр дүнд хүрч, зарим нь гацаж түгдэрч ярьдаг болсон байна.
Жонсоны үе тэнгийн нөхөд түүний энэ туршилт нь асран хамгаалах хүнгүй, эцэг эхгүй хүүхдүүд  дээр хийгдсэн, яг л Дэлхийн хоёрдугаар дайны үед Германий нацистуудын явуулж байсан туршилтуудтай адил тул  Жонсоны ирээдүйн ажилд нөлөөлнө хэмээн ятгаж нуун дарагдуулсан байна.
Иовын их сургууль 2001 онд албан ёсоор энэ туршилтандаа харамсаж буйгаа илтгэн уучлалт гуйсан байдаг.



8. Хөлдөөх туршилт

Дэлхийн хоёрдугаар дайны үед Германчууд зүүн фронтод тулалдан зовж байгаа цэргүүддээ туслахын тулд эрчүүдийг хүйтэнд байлгаж туршдаг байв. Туршилт хоёр хэсгээс бүрдэнэ. Эхний үед хүний бие хэр удаан хүйтэнд тэсэх вэ гэдгийг туршдаг байсан бол, хоёрдугаар үед хөлдсөн хүнийг хэрхэн сэргээн амьдруулах вэ гэдгийг туршдаг байжээ.
Туршилтын золиос бологчид мөстэй онгоцонд ордог, эсвэл ямар ч хувцасгүй, өвлийн хүйтэнд гадаа хүлүүлж туршилтын үр дүнд хүрдэг байв.



7. Яс залгаж ургуулах туршилт
Энэхүү зэрлэг яс залгах туршилт нь хүний биеийн өөрийгөө нөхөн сэргээх явцыг хурдасгах зорилготой байсан. Эрүүл хүний ясны хэсгийг тэдний мөр, шуу, таазнаас авч бэртсэн хүнд суулгадаг байсан байна. Туршилтын золиос болсон хүмүүс Евипан тарилга хийлгэж мэдээ алдахаасаа өмнө бүтэн мөчөө хүртэл сугалуулж өвдөлтөө даалгүй  үхдэг байжээ.



6. Галдан шатааж, дэлбэлэх туршилт
Дэлхийн хоёрдугаар дайн дуусахын өмнөхөн Нацистууд галдан шатаах, дэлбэлэх зэвгүүдэд анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Мэдээж үй олноор амархан устгах чадалтай учир тэдний анхааралд өртөх нь аргагүй. Фосфор агуулсан дэлбэлэх зэвсэг гуравдугаар зэргийн гүн түлэгдэлт өгөх чадалтай байдаг. Нацистууд зэвсгээ Бюхенвалдын шоронд туршсан гэдэг. Хоригдогсод фосфорын хүчилд түлэгдэж, гүн шарх аван урт удаанаар тарчилж үхсэн байна.



5.  Малари туршилт
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр 1000 давсан хоригдлууд малари өвчин тээсэн шумууланд хазуулж, малари өвчний вирус шингээсэн цусыг судасруугаа тариулж тарчилсан гэдэг. Нацистуудын малари туршилтын хохирогч болсон Лео Михайловский хэлэхдээ ‘’Миний зүрх гэнэтхэн л хэдэн хэсэг тасарч, дэлбэрэх гэж байгаа мэт мэдрэмж төрсөн’’ гэжээ.



4. Далайн усыг цэршүүлэх туршилт
Нацистууд далайн усыг уухад тохиромжтой болгохыг маш ихээр хүсэж байв. Хэрвээ тэд цэргүүдийг ус, хүнсний хангамжгүйгээр далайд удаан хугацааны туршид явуулбал яах бол хэмээн бодож байсан хэрэг. Дачаугийн хорих байранд хоригдож байсан  44 цыган хүнтэй бүлгийг туршилтад хамруулж, зөвхөн далайн усаар ундаалж байжээ. Тэдний элэг, нурууны ясыг нь ил гарган арьсыг нь цоолон, хүний бие далайн ус уухад тохиромжтой эсэхийг хянаж байсан байна.



3. Өндөр даралтын туршилт
1942 онд Дачауд хоригдогсод Германы агаарын хүчний цэргүүдийн төлөө хүний бие хэр хэмжээний ачаалал даах чадвартай вэ гэдгийг судлах туршилтад орж байсан байна. Маш бага  даралттай өрөөнд гэнэт өндөр даралтыг өгч туршилтыг хийдэг байв. 68,000 футын өндрөөс нисэгч буухад аюултай эсэхийг энэ туршилтаар тогтоосон байна. Хоригдогсод  уур амьсгалын эсрэг тэсрэг гэнэтийн өөрчлөтөөс үүдэн бүгд нас баржээ .



2. Гепатит А туршилт
1943-1945 оны хооронд Нацист эрдэмтэд Нацвейлерийн Польш хоригдлууд дээр Гепатит А вирусын шалтгааныг олох зорилготой туршилт хийсэн байна. Хоригдлуудын судсанд тус вирусыг шахаж, өвчиндөө удаан тарчилж үхтэл нь ажигладаг байжээ.



1. ‘’Хар дарсан зүүд’’ эмчийн туршилт
Нацистуудын дунд ‘’Хар дарсан зүүд’’ хэмээн алдаршсан Менгеле эмч ихрүүдэд туйлын дуртай хүн байжээ. 1943 онд Аушвицэд Унгарын хоёр ихэр ирэхэд тэрээр хязгааргүй баярлан угтсан байна. Тэднийг хүчээр халуун устай торхонд оруулж, ухаан алдуулан улмаар биеийнх нь бүх үсийг авчээ. Ингээд тэдэнд бургуй тавьж дотор эрхтнүүдэд нь үзлэг хийжээ. Мэдээж өвчин намдаагчгүйгээр тэдний гэдэс дотрыг шинжилсэн гэдэг .  Тэд үхлийн тарилга тариулахаасаа өмнө хар дарсан зүүд эмчийн гарт маш удаан тарчилж зовсон байна. 




С.Тэргэл

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна