Энэ сарын 28-ны өдөр Бээжинд Монголын үндэсний баяр наадмыг тэмдэглэж, хүндэтгэлийн хүлээн авалт хийжээ. Энэхүү арга хэмжээг Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам зохион байгуулж, тус яамны урилгаар БНХАУ-ын Гадаад харилцааны яамны сайдын туслах, олон улс орноос БНХАУ-д суугаа элчин сайд яамны элчин сайд, дипломат ажилтнууд, Хятадын Олон Улсын Радиогийн сэтгүүлчид, Монгол улсын ЭСЯ-тай хамтран ажилладаг бусад байгууллагын ажилтнууд болон Бээжинд сурдаг Монгол оюутны төлөөлөл оролцсон байна.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна