Дональд Трампын цагаачлалын хориг хэрэгжиж эхэллээ

2017/06/30

Олон сарын турш эсэргүүцэлтэй тулгараад байсан Дональд Трампын цагаачлалын хориг пүрэв гарагаас хэрэгжиж эхэллээ. Ингэснээр АНУ-тай гэр бүлийн болон бизнесийн ойр, "бодит" харилцаагүй хүмүүст тус улс виз олгохгүй төдийгүй хилээрээ нэвтрүүлэхгүй болж байна.

Энэхүү хориг дүрвэгсэд болон Иран, Ливи, Сомали, Судан, Сири, Йемен зэрэг исламын шашинтай зургаан улсын цагаачдад хамаарах юм. Хоригийг хэрэгжиж эхлэхээс хагас цагийн өмнө Хавай мужийн шүүх хэсэгчлэн хэрэгжүүлэх цагаачлалын хоригийн талаарх дүрмийг тодорхой болгохыг Холбооны шүүхээс хүссэн байна. Учир нь үүнээс өмнө АНУ-ын Засгийн газрыг Дээд шүүхийн зааврыг зөрчсөн гэж буруутгаад байсан юм.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын дээд шүүх хоригийг хэсэгчлэн хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн нь Дональд Трампын кампанит ажлынхаа үеэр өгч байсан амлалтуудын нэгийг биелүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Дээд шүүх цагаачлалын хоригийн талаар эцсийн шийдвэрээ ирэх аравдугаар сард гаргахаар төлөвлөжээ.

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна