Хэрхэн өөрт төгс зохих уруулын будаг олох вэ?

2017/07/01
Зарим эмэгтэйчүүдэд гоо сайхны цүнхэнд нь дүүрэн уруулын будаг байдаг ч ганц хоёрыг нь үргэлж хэрэглээд, бусдийг нь хэрэглэхгүй байдаг тохиолдол байдаг. Найздаа гоё зохиж байгаа уруулын будгийн яг ижлийг авсан ч өөрт чинь түүнд зохиж байсан шиг зохихгүй байх тохиолдол ч байдаг шүү дээ. Энэ бүгдээс сэргийлэхийн тулд хэрхэн өөрт тохирсон уруулийн будаг сонгох аргаас хуваалцья.

1. Өөрийн арьсны өнгийг тодорхойлох

Хүмүүсийн арьс нэг бол шар, эсвэл ягаан өнгийн суурь өнгөтэй байдаг. Шар нь дулаан, ягаан нь хүйтэн өнгө гэсэн үг. Арьсныхаа суурь үндсэн өнгийг зөв тодорхойлж чадвал зөв уруулийн будаг сонгоход ядах зүйлгүй.

Хамгийн амархан суурь өнгөө мэдэх арга бол шууныхаа судсыг харах. Цэнхэр өнгөтэй байвал чиний арьсны суурь өнгө ягаан гэсэн үг. 
Илүү ногоон өнгөтэй харагдвал арьсны суурь өнгө шар гэсэн үг.  Хэрвээ ногоон цэнхэр аль нь болохыг тодорхойлж боломгүй байвал ягаан, шар хоёр арьсны өнгө байна гэсэн үг. Энэ нь чамайг ямар ч будгаар будсан тохиромжтой гэдгийг илтгэж байгаа юм. 





2. Суурь өнгөтэй хослох уруулийн будагны өнгийг олох



Арьсны суурь өнгө шар бол илүү дулаан өнгөнүүдийг сонго. Ягаан бол нил ягаан, цэнхэр өнгө орсон уруулын будаг сонго.
Саарал, үнсэн саарал, цайвар өнгийн уруулын будгаар будахгүй байх хэрэгтэй. Эдгээр өнгөнүүд нь хүнийг  ядарсан, өвчтэй болгож харагдуулдаг байна.


 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна