Баян-Өлгий аймгийн сонгогчдын саналд засвар орлоо хэмээн гомдоллосон МАХН-ынхны эргэлзээнд хяналтын тооллого цэг тавилаа. Тус аймгийн Сонгуулийн хорооноос саналын хуудсанд гар тооллого хийж, автомат машины саналын дүнтэй яв цав таарсан, ямар ч зөрүү гараагүйг албан ёсоор мэдэгдлээ.
Сонгуулийн анхан шатны санал хураалтын дараа Баян-Өлгий аймгийнхны сонголтод эргэлзэж гоморхсон босоо С.Ганбаатар, МАХН-ынхан СЕХ-ны үүдэнд жагсаж, дахин гараар тоолохыг шаардаж байсан. Гэсэн хэдий ч хяналтын тооллого хийхэд МАХН-аас ажиглагч оролцуулалгүй, гар тооллого оролцохоос татгалзсан юм. Харин хяналтын тооллогоор Баян-Өлгий аймгийн 89 хэсгийн хорооны санал автомат хар машиныхтай нийцэж байгааг баталгаажуулсан. Ийнхүү өндөр дуугаар хашгирч байсан МАХН-ынхан өдөртөө л байр сууриа өөрчилж, хяналтын тооллогоос бултав. Энэ нь Баян-Өлгийчүүдийн сонголтыг хүлээн зөвшөөрсний илэрхийлэл юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна