Хятад Оросын харилцаа дэлхийн энх тайванд чухал ач холбогдолтой

2017/07/03
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин Оросд төрийн айлчлал хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан БНХАУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Ли Хүй хэлэхдээ "Хятад Оросын харилцааны хөгжил нь хоёр орны хөгжил төдийгүй дэлхийн энх тайван тогтвортой байдалд чухал ач холбогдолтой юм. Ши Жиньпин-ий айлчлал нь хоёр орны харилцаанд шинэ хүч сэлбэж, бүс нутгийн эдийн засгийн интеграцчилалд шинэ арга зам зааж өгөх болно" гэлээ.

Мөн тэрбээр нэмж хэлэхдээ: "Ши Жиньпинийн энэ айлчлал нь энэ оны Хятад Оросын хоёр талт харилцаанд чухал үйл хэрэг байж, Олон улсын хамтын нийгэмлэг анхаарлаа хандуулж байна. "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт болон ШХАБ-ын Астанагийн чуулга уулзалтын дараа Ши Жиньпин, Путин 3 дахь удаагаа уулзах гэж байгаа нь энэ юм. Хоёр орны төрийн тэргүүн нар Хятад Оросын харилцааны төвшнийг дээшлүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг Евразийн эдийн засгийн холбооны бүтээн байгуулалттай уялдуулах зэрэг асуудлаар стратегийн байршуулалт хийж, глобал засагллыг сайжруулах зэрэг чухал асуудал болон олон улс, бүс нутгийн халуун цэгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцох болно" гэв.

Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна