​Катар улсын хариу өгөх хугацааг 48 цагаар сунгав

2017/07/04
Саудын Араб, Египет, Арабын Нэгдсэн Эмират улс, Бахрейн дөрвөн улс хамтарсан мэдэгдэл хийжээ. Уг мэдэгдэлд Катар улс дөрвөн орны 13 заалт бүхий шаардлагад хариулт өгөх хугацааг 48 цагаар сунгасан гэв.

Саудын Арабын мэдээлснээр: Кувейтын эмир Сабахын хүсэлтээр Катар улс дөрвөн орны шаардлагад хариу өгөх хугацаа 2-ны өдөр дууссан. Гэвч Катарын засгийн газар 3-ны өдөр албан ёсоор хариу өгнө гэснийг үндэслэн 48 цагаар сунгахыг дөрвөн орон зөвшөөрсөн хэмээн мэдэгдэлд тэмдэглэсэн гэжээ.

Мэдэгдэлд: Катарын засгийн газрын хариултад дөрвөн орон судалж үзсэний дараа хариу өгөх болно гэжээ.

6-р сарын 5-нд, Саудын Араб, Египет, Арабын Нэгдсэн Эмират улс, Бахрейн дөрвөн улс Катар улстай дараалан харилцаагаа таслахаа мэдэгдэж, Катар улсыг терроризмыг дэмжиж, бусад орны дотоод хэрэгт гар дүрсэн хэмээн буруушааж, Катарт хориг арга хэмжээ авахаа мэдэгдээд байсан юм.
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна