БНХАУ-ын ерөнхийлөгч Германд айлчилж байна

2017/07/05
Өчигдөр буюу орон нутгийн цагаар 4-нд БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин тусгай нисэх онгоцоор Берлинд хүрэлцэн очиж, ХБНГУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүлжээ.

Ши Жиньпины суусан тусгай нисэх онгоц Германы агаарын хилд ороход Германы хоёр байлдааны нисэх онгоц хөөрч аяллыг хамгаалав. Тухайн нутгийн цагаар оройн 6 цаг 30 минутын үеэр, тусгай нисэх онгоц Берлиний Тегел онгоцны буудалд газардаж, Ши Жиньпин гэргий Пэн Лиюаний хамт онгоцноос алхан буужээ. Тухайн газар дээрээс ёслолын их бууг 21 удаа дуугаргахад байлдааны нисэх онгоц агаараар нисэн өнгөрч хүндэтгэл илэрхийлэн Германы засгийн газрын өндөр албан тушаалтнууд Ши Жинпин нарыг угтан авч, ёслолын цэргүүд улаан хивсний хоёр талаар төв зогсжээ.

Ши Жиньпин онцлохдоо, Хятад Германы харилцаа хөгжлийн шинэ боломжид нүүрлэж байна. Германы удирдагчтай хамт хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд шинэ зорилт чиглэл тогтоож, Хятад Германы харилцааг шинэ өндөрлөгт хүргэхийг хүсэж байна. Хятад улс Германтай хамт Их Хорийн удирдагч нарын Хамбургийн дээд уулзалтыг идэвхтэй үр дүнд хүргэж, нээлттэй, хамтран ажиллах, хамтаар ашиг хүртэх мэдээллийг уламжилж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ хөдөлгөх хүчин сэлбэхэд бэлэн байна гэв. 
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна