Х.Баттулга 11:40-д ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2017/07/10
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өнөөдөр 11:40 минутад болно.  Энэ сарын 7-нд болсон Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн Хоёр дахь шатны санал хураалтаар Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 611.226 санал буюу 50.61 хувийн санал авч, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болох нь тодорхой болсон.  Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг өнөөдөр 9 цагаас хуралдах УИХ-ын чуулганы хуралдаанаар баталгаажиж байна.

Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Төрийн ордны их танхимд болох юм. Уг ёслолд УИХ, Засгийн газрын гишүүд, манай улсад суугаа Элчин сайд нар, хүндэт зочид, мөн иргэдийн төлөөлөл оролцох аж

Х.Нэргүй


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна