Турк улсад төрийн эргэлт хийхийг оролдсон 50 мянга гаруй хүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ

2017/07/10
Туркийн Анатолийн Мэдээ агентлагийн мэдээлснээр 2016 оны 7-р сараас буюу төрийн эргэлт хийхээр оролдсноос хойш 50 мянга гаруй хүн "Guellen" хөдөлгөөнийг голлон зохион байгуулснаар, эрүүгийн хэрэгт холбогдон хоригдсон хэмээн Туркийн Хууль зүйн сайд Бекир Боздаг мэдэгдлээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар прокурорын байгууллага бараг 169 мянган сэжигтэнд хууль зүйн шүүн таслалтын журам хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн бас 8000 гаруй сэжигтэн зугтсан хэвээр байгаа ажээ.

2016 оны 7-р сарын 15-нд Туркт төрийн эргэлт хийхээр оролдсон хэрэг гарч улмаар 250 орчим хүн амиа алдсан юм. Америкт оршин сууж байгаа Туркийн шашныхан Guellen хөдөлгөөнийг голлон зохион байгуулсан хэмээн засгийн газраас зэмлэж, тэднийг Туркт шилжүүлэн өгөхийг Америкийн талд шаардаж, "Guellen хөдөлгөөн"-ийг удирдан зохион байгуулагсдыг террорист бүлэглэлд хамруулах юм байна.

Өнөөг хүртэл, бүх улсын хэмжээнд явуулсан тодорхой арга хэмжээнд, 11 мянга орчим хүн албаны ажлаасаа хөөгдсөн ба тэд голцуу цэрэг цагдаа, хууль зүй, тагнуул, засгийн газар болон сургууль зэрэг салбарынхан байжээ.
 
Х.Нэргүй

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна