Мосул хотын ялалтын үр дүнг хамгаалахыг шаардав

2017/07/10
Мосул хотноо Иракийн ерөнхий сайд бөгөөд зэвсэгт хүчний ерөнхий командлагч Хайдер аль-Абад хурал хуралдуулж, засгийн газрын арми Мосул хотын ялалтын үр дүнг хамгаалахыг шаарджээ.

Мосулын баруун дүүрэг дэх холбооны цагдаагийн хүчний командлах газар, засгийн газрын армийн албаны хүмүүс оролцсон тус хуралд, Хайдер аль-Абад олон тушаал өгч, засгийн газрын арми бүх хүчээ дайчлан ялалтын үр дүнг хамгаалан, "Исламын улс" хэт даврагч бүлэглэлийн үлдэгдлийг устгаж, хотын аюулгүй, тогтвортой байдлыг сэргээн, мина, тэсрэх бодисыг аюулгүй болгон, энгийн номхон иргэдийг хамгаалах зэрэг ажлыг сайтар хийхийг онцолжээ.

Иракийн ерөнхий сайдын алба мөн өдөр гаргасан мэдэгдэлдээ: Иракийн зэвсэгт хүчний ерөнхий командлагч Хайдер аль-Абад чөлөөлөгдсөн Мосул хотод очиж, Иракийн баатарлаг дайчид, ард түмэн ялалт байгуулсанд баяр хүргэжээ. 

Х.Нэргүй


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна