Гэрийн нөхцөлд бэлтгэх ''хямдхан'' үсний маскнууд

2017/07/14

Бид жил болгон маш их мөнгийг үсний тэжээлийн тос, маскнуудад үрдэг. Мэргэжилтнүүдийн баталж буйгаар химийн бодис агуулсан бүтээгдэхүүнээс бид аль болох татгалзах ёстой ажээ. Ингээд бид гэрийн нөхцөлд хэрхэн үр дүнтэй үсэнд тэжээл өгөх маскнуудыг бэлтгэх талаар мэдээлэл орууллаа.

Өндөг



Өндөг нь бүх төрлийн үсэнд зайлшгүй шаардлагатай байдаг уураг, амин дэм болон анти оксидант бодисуудыг агуулдаг.

Энгийн үсэнд өндөгний шар, цагаан хоёрыг хамтад нь хэрэглэнэ. Хуурай үсэнд зөвхөн шарыг нь, тослог үсэнд цагааныг нь хэрэглэ.

Угааж хатаасан үсэн дээр өндөгний шар, цагааныг өөрийн үсэнд тохируулан сонгож, хутгаад түрхэнэ. 20 минут түрхсэн өндөгөө байлгаад угаана.

Шар айраг



Хуурайшиж сулбайсан үсийг шар айргаар сэргээ. Шар айрганд агуулагдах эсгэгч болон амин дэмүүд үсийг намирсан, хүчтэй, гялалзсан болгодог.

Нэг аяга шар айргийг угаасан үсэн дээрээ түрхэж 3-4 минут байлгана. 3-4минут болсны дараа усаар зайлж хатаана. Мөн цацдаг саванд хийгээ үсээ угаахаасаа 20 минутын өмнө цацаж болно.

Шар айргаар үсээ арчлах хамгийн шалгарсан арга: Хагас аяга шар айргийг нэг шрхэг өндөгтэй хольж хутган нэг цайны халбага оливийн тос нэмээд угааж хатаасан үсэндээ түрхээд 15 минут байлгана. 15 минут байлгасны дараа угаагаад, хатаахад та үсээ гайхамшигтай болсон байхыг харах болно.

Эрдэнэ шишийн цардуул/Крахмал



Тослогтсон үсээ дөнгөж угаасан мэт харагдуулахад крахмал туслана. Яг л хуурай шампунь шиг үйлчилгээтэй. Нэг цайны халбагатай тэнцэхүйц хэмжээтэй крахмалыг тоглогтсон үсэн дээрээ цацах хэрэгтэй. 10 минутын дотор л таны үсний илүүдэл тосыг арилгана. Давсны саванд хийж тавибал хэрэглэхэд илүү хялбар.

Тараг



Хэрвээ та шампунь хэрэглэхгүйгээр үсээ угааж байгаа бол таны үс өнгөө алдсан байгаа байх. Тараг үсийг чийгшүүлж, өнгийг сэргээдэг. Хагас аяга тарагийг хуурай үсэнд түрхээд 20 минут байлгасны дараа угаана.

Авакадо



Авакадог сэрээгээр нухаад үсэндээ 15 минут тавь. Илүү үр дүнг мэдэрмээр байвал нэг цайны халбага тараг, эсвэл өндөгний цагаан нэмж болно. Сэгсийж соронзлогдсон үсийг зөөлөн, намирсан болгоно.

Зөгийн бал



Зөгийн бал хаг устгах чадалтай. Мөн үсийг гялалзсан болгодог. Зөгийн балыг үсэндээ түрхээд 20 минут байлгасны дараа шампунь ашиглан угаана. 

 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна