Хятадууд вирус илрүүлэгч бичил төхөөрөмж бүтээжээ

2017/07/15
Хятадын Баруун хойд аж үйлдвэрийн их сургуулийн гадаад мэргэжилтэн, профессор Павел Неузилын судалгааны баг Полимеразын гинжин урвал (PCR) илрүүлэгчийг зохион бүтээж, олон төрлийн шувууны ханиадын вирус, томуугийн вирус, уушгины хэвийн бус үрэвсэл, хумхаа, эбола вирус зэргийг богино хугацаанд оновчтой оношлохыг амжилттай биелүүлснээр, зах зээл, хэрэглээний маш том орон зайг бий болгожээ. Америкийн "Шинжлэх ухаан" сэтгүүлд судалгааны холбогдох үр дүнг мэдээлсэн байна. Мөн Полимеразын гинжин урвал(PCR)-ыг оношлон тогтоодог дэлхийн хамгийн бичил илрүүлэгч хэмээн олон улсад алдартай мэргэжлийн Геном сайт үнэлсэн байна.

Эх сурвалжид тэмдэглэснээр, дээрх илрүүлэгч энгийн гар утас шиг хэмжээтэй, хүндийн жин нь тахианы гурван өндөг шиг, 12 вольтын хүчдэлээр ажилладаг ба энгийн сувилагч ч ажлуулах боломжтой юм байна.

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна