Фэйсбүүкээр залуус нэгдэн түймэр унтраахад тусална

2017/07/15
Гал сөнөөгчдөд туслах групп нэртэй фейсбүүк группээр хэсэг залуус нэгдэн түймрийн голомт руу явж гал сөнөөгчдөд дэмжлэг үзүүлэн түймрийг унтраах, хоол унд бэлтгэн өгөх зэргээр туслахаар нэгдэж байна. Гал түймэр унтраах нь эрсдэлтэй үйл учраас 18-аас дээш насны буюу насанд хүрэгчдийг явахыг уриалж буй юм. Өнөөдөр буюу 7 сарын 15-ны 15 цагт Сүхбаатарын талбай дээр цуглан галын голомт руу хуваагдан явахаар төлөвлөөд байгаа ажээ. Өглөө 8 цагт гал түймэр унтраахад туслалцах эхний ээлжийн залуус Төв аймгийн Батсүмбэр сум руу хөдөлцгөөсөн байна. Гал голомтот 9 газар байгаа бөгөөд гал түймэр унтраахад гар бие оролцохоос гадна мөнгө цуглуулж туслая гэсэн санаачлагыг дэмжин хандив цуглуулж буй аж. Тус группын залуустай нэгдэж, мэдээлэл авахыг хүсвэл ЭНЭ холбоосоор группт нэгдэж болно. 

Х.Нэргүй

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна