Аса аварга эрч хүчээ ингэж сэлбэдэг

Өчигдөр 16 цаг 27 минут
Үндэсний сумо бөхийн 68 дахь их аварга Асашорюу Д.Дагвадоржийг бид Аса Аварга хэмээн нэрлэж заншсан. Монголчуудын бахархал болсон аварга маань фэйсбүүк хэрэглэгчдийн дунд нилээн алдартай бөгөөд 150 мянга гаруй дагагчтай юм. Өдөр тутмынхаа амьдралыг илэн далангүй нийтлэдэг тэрбээр сонгуулийн үеэр өөрийгөө “Аса явуулын станц” хэмээн нэрлээд амжсан билээ.

Image may contain: 18 people, people smiling, selfie and closeup

Хаанаас нь энэ их хүч, энерги ундраад байдаг юм бэ гэлтэй аваргын идэвхтэй амьдралд юу нөлөөлдөг болохыг хүмүүс гайхаж суудаг байсан цаг саяхан.  Тэгвэл Аса аварга маань өөрийн фэйсбүүк хуудаснаа эрч хүчтэй амьдралынхаа нэгэн нууцыг задлажээ. Тэрбээр тариа тариулж байгаа зургаа “Зияк сайхан болчихлоо! Хөдөө явах бэлтгэл ккк” гэсэн тайлбартайгаар оруулсан байна.

Чухам юуг тариад байгаа талаар асуусан фэйсбүүк хэрэглэгчдэд тэрбээр “Сармисны тариа! B1,B2,B6,B12,витамин Ц элэг эс төлжүүлнэ! Хүний эхэс” хэмээн ний нуугүй хариулжээ.
 
Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна