Эрүүл Мэндийн сайд А.Цогцэцэгээс морьноос унаж хүнд гэмтсэн хүүгийн ар гэрийнхэн тусламж хүслээ

2017/07/22

Өчигдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадамд оролцон, морь унан уралдаж явсан хүү мориноосоо унаж маш хүнд гэмтжээ. Хүүгийн ар гэрийнхэн ЭМЯ сайд А.Цогцэцэгт хандан тусламж гуйсан байна. 
 
Завхан аймгийн Түдэвтэй сумын наадмаар морь унасан хүүхэд мориноосоо унаж ТАРХИНЫ СУУРЬ ЯСНЫ ГЭМТЭЛ- тэй гэсэн урьдчилсан оноштойгоор биеийн байдал маш хүнд амь насанд аюул тулгараад байгаа тул яаралтай Улаанбаатар хотруу юмуу Завхан аймгийн Тосонцэнгэл сумруу НИСДЭГ ТЭРЭГ-ээр зөөх шаардлагатай байна.Эрүүл мэндийн сайд та яаралтай арга хэмжээ авч тусална уу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна