Засгийн газар өнөөдөр хуралдахгүй

2017/07/26
Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар ээлжит хуралдаан зарлан хуралдуулдаг. Өнөөдрийн хувьд Засгийн газрын хуралдаан болохгүй юм. Учир нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн 7 хоногт Буйр нуурт амраад өнөөдөр нийслэлд ирж байгаа аж. Шаардлагатай тохиолдолд Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулах эрхтэй. Хамгийн сүүлд энэ сарын 18-нд ээлжит хуралдаанаа хийж, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэжээ.

Х.Нэргүй

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна