Урин дулаан зуны өдрүүд үргэлжилж буй энэ үед хотоос гарч гэр бүл, хайртай хүмүүстэйгээ цэвэр агаарт, байгалийн сайханд амралтаа өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа бол танд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлах ОРОС-МОНГОЛЫН ХИЛ-ийн зааг дээр байрлах “Их Монгол” амралтын газрыг та бүхэнд санал болгож байна.
"Их Монгол" амралтын газар
“Их монгол” амралт, аялал жуулчлалын цогцолбор нь 2012 оноос хойш тасралтгүй таван жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн. Тус амралтын газар амрагч, аялагчдыг тав тухтай орчинд хүлээн авч, өөрийн үйлчлүүлэгчдэд өвөрмөц дүр төрх бүхий чанартай, цогц үйлчилгээг хүргэх зорилготой аж.
Аялагч, жуулчидын тооноос хамаарч гэр байшингийн багтаамж өөр өөр бөгөөд мэргэжлийн тогооч өглөө, өдөр, оройн хоолыг чанарын өндөр түвшинд хийн хэрэглэгчдэд барьдаг байна.
- 6-8 хүний ортой 8 том байшин /60.000₮/
- 3-4 хүний ортой 8 жижиг байшин /40,000₮/
- 5-6 хүний ортой 4 гэр /50,000₮/
Нэг ээлжиндээ 100-120 хүнийг хүлээн авах хүчин чадалтай.
Байршил: “Их Монгол” амралт, аялал жуулчлалын цогцолбор нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт байрладаг. Улаанбаатар хотоос 290 км, Сүхбаатар сумын төвөөс 10км зайтай.
Холбогдох утас: 86117447 99997447 94497447 98977447
Ойн дунд, байгалийн сайханд найрсаг хамт олон, чанартай үйлчилгээ, тохилог, тав тухтай эрүүл эко орчинд даль цэцгийн дунд алжаалаа тайлахаар бол “Их Монгол” амралтын газрыг зориорой.
Сэтгэгдэл бичигдээгүй байна