Скаутууд нэгэн дээвэр дор цуглалаа

2017/07/27
Манай Улсад Ази Номхон Далайн 31 дэх Жембори энэ сарын 28 – 8-р сарын 2-ны өдрийн хооронд олон улсын “Найрамдал” цогцолборт зохион байгуулагдах гэж байгаа билээ. Энэхүү арга хэмжээнд нийт 40 орны 1500 скаут, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн 4000 скаутууд болон сайн дурын 1500 удирдагч нар оролцох томоохон арга хэмжээ юм.

Одоогийн байдлаар оролцогч скаутууд хүүхддүүдийн 90 гаруй хувь нь Олон Улсын хүүхдийн “Найрамдал”  цогцолборийн дээвэр дор цуглалаа. Тэдгээр скаутууд долоо хоногийн “Нүүдэлчдийн зүг” уриан доор нэгдэн гайхамшигт өдрүүдийг өнгөрүүлэнэ.

Нээлтийн арга хэмжээ 7 –р сарын 28-ны өдөр 20 цагаас “Найрамдал” цогцолборт болно. Үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий Сайд, Хүүхдийн Төлөө Үндэсний Зөвлөлийн тэргүүн Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Их Хурал Засгийн Газрын гишүүн, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр, Монгол Улсын Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газрын Дарга О.Алтансүх, Монголын Скаутын Холбооны Ерөнхийлөгч Л.Байгалмаа, АНДБ-ийн Скаутын товчооны дарга Paul Parkenson, АНДБ-ийн орнуудын холбоодын хүндэт төлөөлөгчид, скаут мастерууд, олон улсын сайн дурын үйлчилгээний багийхан нар оролцоно.








 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна