Зуны ээлжит засварын зогсолт ирэх долоо хоногт дуусна

2017/07/29
Өвлийн бэлтгэл хангах  ажлын хүрээнд “ДЦС IV” ТӨХК зуны ээлжит засварын зогсолтыг энэ сарын 28-ны өдрийн 00.00 цагаас эхлүүлжээ.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ээлжит засвартай зэрэгцүүлэн хийж байгаа уг засварын зогсолт энэ сарын 31-ний өдрийн 10.00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Засварын зогсолтын энэ хугацаанд “ДЦС IV” ТӨХК нэг зуух, нэг турбингенератортой ажиллаж байгаа бөгөөд  72 цагийн дотор засварыг дуусгах аж. Нэгдсэн сүлжээний хэмжээнд онцгой үеийн горимыг мөрдөж, шаардлагатай тохиолдолд зарим хэрэглэгчдийг 1-2 цаг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах графикийг мөрдөн ажиллах гэнэ.

Өвлийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд засварын дээрх зогсолтыг таван жил тутамд мөрдөж, салбарын аюулгүй байдлыг хангадаг байна.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна