Зөв амрах энгийн аргууд

2017/07/29
Хүмүүсийн бие махбодь, насны онцлогоос хамаараад унтаж амрах цаг нь харилцан  адилгүй байдаг. Зарим хүн  найман цаг унтаад амарч  чаддаг байхад, заримд нь таван цаг хангалттай. Гэтэл 10 цаг  унтсан ч нойр нь ханадаггүй  хүн ч цөөнгүй байдаг. Хамгийн “амттай” зүйл юу вэ?  Гэсэн  асуултанд “нойр” гэж ихэнх хүмүүс хариулдаг.  Нээрээ л сайхан нойрсож байхад, сэрээхэд хөгшин залуугүй л нойроо харамладаг.

Тайван сайхан амрахын тулд унтахын  өмнө:

- Ном уншиж, хөгжим сонсох нь таныг гадны ямар нэгэн  нөлөөллөөс тусгаарлаж, унтахад бэлтгэдэг.
- Халуун устай онгоцонд хэвтэхэд, хүний нарийн судсууд тэлж, биеийн дулаан буурч эхэлдэг. Унтах үед  биеийн дулаан буурах нь  таныг амрахад  онцгой нөлөө үзүүлдэг.
- Зөв байрлалтай хэвтэж амрах.Орондоо хэвтэх  хамгийн зөв байрлал нь зүрхээ дарахгүй, нуруу биеэ  ижил түвшинд  байлгах  явдал юм.  Унтлагын өрөөний дулаан  20 хэмээс хэтрэхгүй байх хэрэгтэй.


Унтахын өмнө зайлсхийх зүйлс:

- Согтууруулах ундаа, кофе тамхи зэрэг сэргээгч  зүйлсүүдийг хэрэглэхгүй байх
- Ачаалал ихтэй дасгал  хөдөлгөөн  хийхгүй байх
- Хэрүүл маргаан хийхгүй байх
- Утсаар  ярих, компьютер дээр ажиллах  өдрийнхөө ажлыг  дүгнэн бодох нь нойрыг хулжаадаг. Сайхан унтаж амарсны маргааш  өглөө  бие хөнгөн, сэтгэл санаа  тайван амгалан  сэрдэг. Нойр бол хамгийн “амттай" нь.

Х.Нэргүй
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна