Рок хөгжимчдийн айдас буюу Клуб-27

2017/07/30
Клуб 27 бол алдар цуутай хөгжимчдөд хамааралтай нэгэн төрлийн хачирхалтай гэмээр үйл явдал бөгөөд тэд бүгд 27 насандаа хорвоог орхисон байдаг.

Тэдний төлөөллөөс дурьдвал: Роберт Жонсон 1938 онд үл мэдэгдэх шалтгаанаар нас барсан, Брайн Жонс 1969 онд бассейнд живж үхсэн, Жимми Хендрикс 1970 онд бөөлжсөндөө хахаж үхсэн, Женис Жоуплин мөн 1970 онд хорт бодис хэтрүүлэн хэрэглэсний улмааснас барсан бол Курт Кобэйн 1994 онд амиа хорлож нас барсан байна.Мэдээж бүгд 27 настай байсан.

Энэ бол ердөө л 27 насандаа нас барсан рокын алдартай төлөөллүүд бөгөөд энэ жагсаалт цааш зуу, зуугаар үргэлжилэх болно.Хамгийн сүүлд гэхэд нэр алдрын оргил үедээ хүрч ид гялалзаж явсан Эмми Уайнхаус 2011 онд архины хордлогод орж нас барсан байдаг.

Далдын ямар нэг нөлөө байгаа үгүйг мэдэхгүй ч 27 насандаа золгүй байдлаар нас барцгаасан дээрх алдартнуудаас болж олон олон рок хөгжимчид айдаст автсан гэдэг бөгөөд рок чиглэлээр уран бүтээл туурвидаг хэн болов ч 27 насандаа нас барах хараал байдаг гэж үздэг байна.

Х.НЭРГҮЙ
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна