Зөвшөөрөлгүй үйлчилгээ эрхэлсэн иргэдийн үйл ажиллагааг зогсоожээ

2017/07/30
Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, холбогдох улсын ахлах байцаагчид, Газрын алба, Дүүргийн Үйлдвэр үйлчилгээний хэлтэс ,Цагдаагийн 2 дугаар хэлтэс, 10 хорооны Засаг дарга нараас бүрдсэн ажлын хэсэг 10 болон 14 дүгээр хорооны зам дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд адууны чанасан мах, айраг худалдаж, хуушуур хайрах үйлчилгээ эрхэлж буй иргэдэд шалгалт хийжээ. 

Шалгалтаар дээрх иргэд зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, халдварт өвчин гарах нөхцөл бүрдсэн үйл ажиллагааг явуулж байсан учраас үйл ажиллагааг зогсоож, нүүлгэх арга хэмжээ авч ажилласан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна