Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлах газрууд

2017/07/31

“Улаанбаатар дулааны” ТӨХК дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор долдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн халуун ус хязгаарлаж эхэлсэн. Энэхүү засварын ажил тав хоног үргэлжлэх бөгөөд есдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Энэхүү хуваарийн дагуу өнөөдрөөс эхлэн Цирк, 31 дүгээр сургууль, “Шинэ үе” сургууль, 21 дүгээр сургууль, Бөхийн өргөө зэрэг орчмоор халуун усыг хязгаарлах аж.

ХУВААРЬ:

VII.31 - VIII.04

  • Цирк, 31 дүгээр сургууль, Үзэсгэлэн худалдаа, Японы ЭСЯ, “Шүрэн” зочид буудал, “Шинэ үе” сургууль, 21 дүгээр сургууль, Бөхийн өргөө, XIII хороолол ДДТ-24, 25, Сансар 12, XV хороолол орчим  /5 хоног/

VIII.07 - VIII.11

  • III, IV хороолол, Гандантэгчилэн хийд орчим /5 хоног/

VIII.14 - VIII.18

  • ХӨСҮТ, Зүүнхүрээ хотхон, Орос эмнэлэг, Жин хэмжүүр, Кино үйлдвэр, Бридж групп, Цэргийн музей, XV хорооллын ДДТ-13, 14-с хангагддаг хэрэглэгчид, II эмнэлэг, Английн ЭСЯ орчим /5 хоног/


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна