Сургалтыг зөвхөн танхимд биш танин мэдэхүйн аялал, туршилт, төсөлт ажил гэх мэт олон хэлбэрээр явуулж, хичээлээс гадна хүүхэд бүрийн нуугдмал авьяас сонирхлыг нээн илрүүлж төгөлдөр хуур, морин хуур, гитар, бүжиг, шатар даам, IQ, хөнгөн атлетик, теннис, уран зураг, дизайны зэрэг олон сургалтуудаас сонгон суралцах боломжтой байдаг ''Жаргалан Үндэсний Цогцолбор'' сургуульд хүүхдээ суралцуулахыг урьж байна.
Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, соёлын солилцооны хөтөлбөрөөр Солонгос, Австрали, Тайван , Герман, Энэтхэг, Малайз зэрэг улсуудад сурагч солилцоо, аялал зугаалга, зуслангийн сургалтанд суралцах боломжтой байдгаараа бусад сургуулиудаас ялгаатай.
Жаргалан сургуулийн төгсөгчид ЭЕШ-д өндөр оноо авч дотоодын их дээд сургуулиудад элсэн суралцахаас гадна гадаадын нэр хүндтэй их дээд сургуулиудад 50-100% тэтгэлэгтэй суралцах өргөн боломжууд бий.
Жаргалан Үндэсний цогцолбор сургуульд хүүхдээ суралцуулж буй эцэг эхчүүдийн сэтгэгдлийг хүргэж байна.
1а ангийн эцэг эхчүүдийн төлөөлөл:
Манай 1а ангийн 23 хүүхдийн эцэг эхчүүд бүгд нэг сэтгэл, нэг зорилготой, халуун дулаан уур амьсгалтай байдаг. Зөвхөн 23 хүүхдийн багшаас гадна эцэг эхчүүдийн анхаарал халамж, хүүхдүүдийн хичээл зүтгэл бүх үйл ажиллагаа жигд явахад их тус болдог. Тиймээс манай гэр бүл энэ сургуулийг сонгосондоо баяртай байгаа.
5а ангийн сурагч Б.Маралын аав Б.Батжаргал:
Миний охин одоо тавдугаар анги. Таван жил сурахдаа ангийнхаа тэргүүний сурагч болсон төдийгүй Англи хэл, Математикийн улсын олимпиадад амжилттай оролцож байгаа. Тиймдээ ч би хоёр дахь охиноо мөн энэ сургуульд оруулсан. Одоо гуравдугаар ангид сурч байгаа.
10а ангийн сурагч С.Тэмүүжингийн аав Д.Сүрэнжав:
Манай хүүхэд үргэлж: “Аав аа, намайг манай сургуулийнхан бүгд таньдаг шүү дээ” хэмээн баяртайгаар хэлдэг. Хариуд нь би: “Миний хүү дүү нарынхаа толь гэсэн үг. Тийм болохоор өөрийгөө үргэлж зөв авч явах ёстой” гэж захидаг. Үүнээс юуг харж болох вэ гэвэл багш нар болон, сургуулийн ажилчид хүүхдийн хүмүүжил дээр онц ач холбогдол өгч байгааг анзаарч болох юм.
6а ангийн сурагч Баттулгын ээж Б.Сагар:
Хүү маань энэ сургуульд сураад зургаан жил болж байна. Бүх багш нар нь хүүхдүүдтэйгээ тулж ажилладаг төдийгүй хүүхдүүдийн сурах эрмэлзэл, нөөц бололцоо гэх мэт бүх давуу талуудыг нь нээж ажилладаг нь надад таалагддаг.
8а ангийн сурагч Б.Цэнгүүний аав Х.Батбаатар:
Би охиноо нэгдүгээр ангиас нь хойш төгөлдөр хуураар хичээллүүлж байгаа. Энэ хугацаанд хот, улс, дүүргийн олон тэмцээн уралдаанд оролцож 1,2-р байруудыг эзэлж байсан. Сургуулийн багш болон ажилчиддаа баярлaлаа гэж хэлмээр байна.
4б ангийн сурагч М.Хулангийн аав Д.Мөнхбат:
Би охиноо энэ сургуульд суралцуулж байгаагийн гол шалтгаан гэвэл сургуулиа төгсөөд гадаадад сурах боломжтой гэдэг талыг нь харсан. Тиймээс би охиноо 12-р ангиа төгсөөд нь гадаадын их, дээд сургуульд “Жаргалан” сургуулиа төлөөлж суралцана гэдэгт итгэлтэй байгаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна