Саяхан фэйсбүүк хуудаснаа иргэн Ц.Сувд-Эрдэнэ “Сарнай” 100 хүүхдийн асрамжийн төвийг байгуулах “Нэг хүн-Нэг тоосго” аяныг албан ёсоор зогсоосон гэх мэдээллийг тараасан билээ. Үүнд хариу өгөхөөр “Их нигүүлсэхүй” төрийн бус байгууллагын тэргүүн С.Дэлгэр, иргэн М.Сарнай нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг дарга М.Батболд иргэн М.Сарнайд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд зургаан айлын газрыг өгсөy dg хорооны газар дээр барилгын ажил явагдаж эхэлжээ. Харин барилгын гүйцэтгэлийг “Мега Ворлд” компанийн зүгээс үнэ төлбөргүй хийж өгөхөөр болсон байна.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна