E-Bay дээрх хамгийн алдартай сүнстэй зураг

2017/08/04
eBay-н сүнстэй зураг гэдэг нэрээр алдартай энэхүү хөргөнд муу ёрын энерги шингэсэн гэх бөгөөд Билл Стоунхам гэдэг зураач зуржээ.

Зурганд нэгэн хүү хүүхэлдэйний хамт шилэн хаалганы хажууд гунигтай бас айдсын харцтай байгааг дүрслэн харуулсан байдаг.

1972 онд бүтсэн энэ зургийг анх Холливудын жүжигчин Жон Марлей худалдаж авч улмаар нэгэн залуу гэр бүлд бэлэглэж тэр нь эцэстээ явсаар байгаад eBay-д тавигдсан байна.

the hands resist him зурган илэрцүүд

Тэр гэр бүлийн хүмүүс ярихдаа уг зурган дээр байгаа хүүхэд хүүхэлдэй хоёр зарим шөнө алга болсон зөвхөн шилэн хаалга нь үлдсэн байдаг талаар ярьжээ. Мөн энэ хөрөг заримдаа бүхлээрээ алга болж өөр өрөөний шалан дээр хэвтээстэй байсныг ч ярьсан байна.

the hands resist him зурган илэрцүүд

Энэ зургийг удаан харсан хүүхдүүд өрөөгөөр чарлан гүйж уйлдаг бол жирийн хүмүүс удаан харах юм бол толгой эргэж өвдөх дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг гэнэ. Уг хөрөг хөрөг одоогоор Гранд Рафидын галлерэйд хадгалагдаж байгаа гэнэ. 

the hands resist him grand rapid gallery зурган илэрцүүд
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна