БОАЖЯ цагаан эрвээхий устгахад 9 тэрбум төгрөг зарцуулна

2017/08/05

Наймдугаар сар гарсаар цагаан эрвээхэй олноороо гарч ирэх болж, идэвхижил нь ихэссэн байна. Мэргэжилтнүүдийн тайлбараар хуурайшилт ихтэй жил цагаан эрвээхэй ихэсдэг аж. Наймдугаар сарын 10-н хүртэл идэвхижил нь буурахгүй юм байна. 

Ойн санд их хэмжээгээр аюул учруулдаг энэхүү хортон шавьжийг устгахад зориулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яам есөн тэрбум төгрөг зарцуулахаар болжээ.

Судалгаагаар энэ онд манай орны 16 аймгийн 80 сумын ойн сангийн 680.000 га талбайд хөнөөлт шавьж тархаж, 69 сумын 590.000 га талбайд Сибирийн хүр, өрөөсгөл хүр, Якобсоны төөлүүрч, эгэл бийрэн сүүлт, бургасны хүр эрвээхэй зэрэг хөнөөлт шавьжийн голомт үүсээд байгааг тогтоожээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна