Дэлхийн улсууд өөрсдийн соёл, уламжлал, идэх дуртай, баялаг байдаг хоол хүнснээс санаа аван өөрсдийн брендийн хоол хүнсийг үйлдвэрлэдэг. Японд л гэхэд 150 гаруй төрлийн өөр өөр амттай ''КитКат'' өрмөнцөртэй шоколад худалдаалагддаг шүү дээ. Харин энэ удаа дэлхийн бусад улсуудад ямар ямар төрлийн хийжүүлсэн ундаа худалдаалдаг болохыг олж мэдэцгээе.
Швейцар - Сүүтэй кола - Ривела
Сүүнд агуулагдах лактоз эрдэс бодисуудыг агуулсан энэхүү шар ундаа нь зөвхөн Швейцар хүмүүсийн дурлах тэрхүү амтыг хадгалдаг гэнэ. Швейцарчуудын хамгийн дуртай ундаа.
Англи- Амууны ундаа- СуперМалт
Энэхүү ундаа нь 1960-аад оны үед Нигерийн армийн цэргүүдэд хүч өгөх энергийн ундаа байсан бол 1970-аад оны үеэс цагаачдаар дамжин Англид орж ирж, тэдний дуртай ундаа болон хувирчээ.
Япон- Өргөст хэмх- Сэргээгч өргөст хэмхтэй Пепси ундаа
Япон улсын аймшигт халуун зунаас хэрэглэгчдийг сэрүүцүүлэх зорилгоор анх худалдаанд гарсан гэдэг.
Карибийн улсууд- Модны холтостой ундаа- Мауби Физз
Энэ ундаанд хүний биед чухал хэрэгцээтэй маш олон амин дэмүүд байдаг. Түүний ид шид гэвэл цусны даралт багасгах, чихрийн шижинтэй тэмцэх гэх мэт.
Япон- Карритай ундаа- Ремүн
Дотроо бөмбөлөг хэлбэрийн бяцхан цэлцэгнүүрүүдтэй, япончуудын хамгийн дуртай каррины амттай хийжүүлсэн ундаа.
Энэтхэг- Кола- Thums Up
Thumps up буюу эрхий хуруйгаа гозойлгон сайн гэсэн утгийг бид илтгэдэг . Тэгвэл дэлхийд англи хэл сайн ашигладаг орнуудын хоёрдугаарт жагсдаг энэтхэгчүүд албаар ингэж алдаж бичив үү, эсвэл үйлдвэрийн алдаа байв уу.
Вьетнам- Ураацай шувууны үүрэн дэх хатсан мөөгөнцөрөөр хийсэн ундаа- Трибеко
Хүний дархлааны системсистемийг дэмжиж, арьсыг өнгөлөөнгөлөг тольгор болгодог энэхүү ундаанд ашигладаг шувушувууны үүрэн дэх мөөгөнцөр нь ундааг яг л шувууны яснаас гаргасан шөлтэй адил болдог өгдөг байна.
Итали- Лемон- Лемонсода
Зөвхөн Италид ургасан лимон ашиглан энэхүү ундааг үйлдвэрлэдэг.
Шотланд- Цитрус жимсний ундаа- Ирн Бру
Вискинээс гадна энэхүү ундааг Шотландын хүмүүс өөрсдийн үндэсний ундаа гэдэг.
Мексик- Гуава, Мандарин, ханборгоцойтой хийжүүлсэн ундаа- Жерритос
Компани өөрсдийн тариалангийн талбайд ургуулсан жимсүүдээр ундаагаа үйлдвэрлэдэг.
Бразил- Гуарана- Гуарана Антарктика
Бразилд ургадаг черри жимснээс хүний нүд цухуйж байгаа мэт дүр төрхтэй
гуарана ургамлаар үйлдвэрлэдэг ундаа.
Зэрлэг алим болон жимсгэнүүдийн амттай мэт санагдана.
Перу- Оргилуун дарстай кола- Инка кола
Тэд энэ ундаагаа алтан кола хэмээн нэрлэдэг. Үлээдэг бохь эсвэл крем соданы амттай.
Сэтгэгдэл бичигдээгүй байна