Резинэн тоглоомоор хүүхдээ бүү тоглуул

2017/08/10
Резинэн тоглоом тодорхой хэмжээний температурт очихоор уян хатан чанараа алдаж хатуурч эсвэл зөөлрөх маягтай болдог. Ийм тоглоомыг хүүхэд амандаа үмхэх юм уу, хазаж болохгүй. Учир нь резинэн тоглоомууд микроб, мөөгөнцрийн эсрэг бодисыг агуулдаг хүчтэй бодис агуулдаг учир хүүхдийн арьс болон салст бүрхүүлд харшлын урвал үүсгэж магадгүйг анхаарахад илүүдэхгүй болов уу. Мөн импортоор оруулж ирж байгаа резинэн тоглоомууд нитроны бодис агуулдаг учир ходоодонд орсон хойноо хортой нитритийн бодис үүсгэж ходоодны шарх үүсгэх аюултай.

Хэрэв та бага насны хүүхэдтэй бол хүүхдийнхээ тэрэгний толгойн хэсэгт тод өнгөтэй зөөлөн тоглоом татаж өг. Хүүхэд тод хурц өнгийн зүйл их сонирхдог. Иймээс олон тоглоомыг олон янзаар солих нь зөв.

Зарим үед дуу чимээ гаргадаг тоглоомыг хүүхэд сонирхдог. Дуугарч буй зүйл рүү хүүхэд харцаа хандуулахаар нь тойруулан хөдөлгөж дагуулан харуулаарай. Сонирхолтой олон зүйлийг хүүхдийн тэргийг тойруулан тавиад түүнтэй аль болохоор сайн ярилц. Хүүхэдтэйгээ ярьж анхаарлыг нь элдэв зүйлд хандуулахад хүүхдийн хөдөлгөөн сайжирдаг.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна