Miss Universe тэмцээний оролцогчдын будаггүй төрх

2017/08/11
Өөртөө итгэлтэй байна гэдэг аз жаргалтай амьдралын үндэс болдог. Тэгвэл Дэлхийн өнцөг бүрээс ирсэн гоо бүсгүйчүүд элдэв зүүлт чимэг, ''маск''-гүй царайндаа хэр сэтгэл хангалуун байж, өөртөө итгэх итгэлээ хаанаас олдог бол?

Германы мисс Жоанна Акс /24 нас/

24-year-old Johanna Acs is from Germany.

''Миний хувьд өөртөө итгэлтэй байна гэдэг хамгийн чухал. Би өөрийгөө хэн бэ гэдгээрээ бахархаж, өөрийнхөө арьс, царай зүс, бие хаандаа сэтгэл хангалуун байдаг. Бусадтай яаж харьцаж, тэдэнд дэмжлэг үзүүлдэг шигээ өөрийгөө ч хүндэлж хайрлах хэрэгтэй.''



 
Эквадорын Конни Жименез /21 нас/


21-year-old Connie Jimenez hails from Ecuador.

''Хүн бүрт өөрийн гэсэн гоо үзэсгэлэн бий, гэвч заримдаа өөртөө эргэлзэх үе гардаг. Өөртөө итгэж аз жаргатай амьдрахын гол чухал зүйл нь өөрийгөө хэн бэ гэдгээрээ бахархаж, хийж буй зүйлдээ дурлахыг хэлнэ. Би өөрөөрөө бахархаж, ирээдүйд миний амьдралд ямар өөрчлөлтүүд гарах бол гэдгийг тэсэн ядан хүлээдэг. Хүмүүс бид бүгд л алдаа дутагдал, өө сэвтэй, тиймээс би өөрийнхөө алдаа дутагдалыг хүлээн зөвшөөрч, өө сэвээ хайрладаг.''




 
Умард Африкийн Дандоеэнкоси Кунене /24 нас/

24-year-old Ntandoyenkosi Kunene is from South Africa.

''Би өөрийгөө төгс биш гэдгийг сайн мэднэ, гэсэн ч би өөрийнхөө чадвар, үндэстнийхээ соёл уламжлал, мөн өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр бахархдаг. Энэ нь намайг өөртөө итгэлтэй байж, төгс биш ч өөрийн биендээ сэтгэл хангалуун байхад минь тусладаг.''




 
Энэтхэгийн Рошмита Харимөрти /22 нас/

22-year-old Roshmitha Harimurthy is from India.

''Өөртөө итгэж, өөрийнхөө хийж чадах бүхнийг хийдэг зан чанар минь намайг өөртөө итгэлтэй байхад тусладаг. Зөвхөн би л өөрийнхөө биений эзэн шүү дээ.''





Гайтигийн Ракуэл Пелиссер /25 нас/

25-year-old Raquel Pelissier is from Haiti.

''Би өөрийнхөө ''төгс биш төгс'' өө сэвнүүдээ сайн мэднэ. Би өө сэвнүүддээ хайртай. Би энэ дэлхий дээр цор ганц. Би дэлхийн өнцөг булан бүрт байгаа эмэгтэйчүүд өөрсдийн мэдлэг боловсролоо ашиглан хүчтэй байгаасай гэж мөрөөддөг. Гадаад төрх бол зөвхөн түр зуурын зүйл шүү дээ.''





Ирландийн Мариа Лейфдоттир /24 нас/

24-year-old Hildur Maria Leifsdóttir is from Iceland.

''Миний амьдардаг улсад хүн бүр өөр өөр соёл уламжлалтай газруудаас ирсэн байдаг. Тиймээс өөрийнхөө улсын онцлогоор бахархаж, өөрөөрөө гоёж амьдрах хэрэгтэй.''





Израйлын Яам Касперс /18 нас/

18-year-old Yam Kaspers Anshel is from Israel.

''Би өглөө болгон толинд хараад өөртөө ''Чи үзэсгэлэнтэй'' гэж хэлдэг. Чи өөртөө итгэж чадвал аз жаргалтай амьдарна.''

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна