Иргэд, ажил олгогчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд идэвхтэй оролцлоо

2017/12/12
Нийгмийн даатгалын ерөнхий газрын захиалгаар МОНГОЛЫН ЦАХИМ ИНСТИТУТ-ын зөвлөх, инженер, багш нар Баянгол дүүргийн нийгмийн даатгалд даатгуулагч иргэд, ажил олгогчдод зориулан “Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн 16 цагийн сургалт”-ыг амжилттай зохион байгууллаа.    

Сургалтанд тус дүүргийн нийт 60 орчим байгууллагын удирдлагууд, ХАБЭА-н инженер, ХНМ-үүд  хамрагдаж 2 өдрийн сургалтаар чадваржиж сургалтын төгсгөлд сэтгэл ханамжийн судалгаа авахад нийт оролцогсдын 90 гаруй хувь нь ӨНДӨР үнэлгээ өгч, сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэлээ.

Энэхүү сургалтанд хамрагдсанаар нийгмийн даатгалд даатгуулагчийг   үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажил олгогчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай болон ХАБЭА-н тухай хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартын шаардлага, хэм хэмжээг сахин хэрэгжүүлэх, даатгуулагчийг аюулгүй ажиллах мэдлэг, дадлага олгох арга барилд сургах, зан үйлийг төлөвшүүлэх, ажил олгогчийн хариуцлагыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болжээ.

Захиалагч байгууллагын саналаар монголын цахим институтын зөвлөх, ахлах багш нар сургалтыг удирдан явуулж, байгууллага тус бүрийн хэрэгцээ шардлагад нийцсэн зөвлөмжийг боловсруулан, зайлшгүй шаардлагатай гарын авлагаар хангаж, ажиллаж байгаа нь сургалтын үр дүнг тодотгож өгч байна.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна