Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ энэ оны долдугаар сарын 22-нд гаргаж байсан юм. Тэрбээр хүсэлтдээ, "Элчин сайдын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул хууль тогтоомжийн дагуу намайг эгүүлэн татах асуудлыг шийдэж өгнө үү" хэмээн бичсэн байдаг.
Тэгвэл уг хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцээд хүсэлтийг хүлээн авч С.Баярыг эгүүлэн татах шийдвэр гаргажээ. Одоо асуудлыг УИХ-аар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ. Хэрэв хүсэлтийг хүлээн авч, үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр УИХ-аас шийдвэрлэвэл Ерөнхийлөгч зарлиг гаргаж эгүүлэн татах юм.
Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нь энэ оны гуравдугаар сарын 1-ний өдөр Хатан xаан II Элизабетэд Бүкенгемийн ордонд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. Монгол Улс ИБУИНВУ-тай 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Элчин сайд С.Баяр хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш Итгэмжлэх жуух бичгээ барьсан Монгол Улсын 13 дахь Элчин сайд болсон юм.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна