Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 сарын 13-ны өдөр зургаан настай дагавар охиноо хүчиндсэн гэх Ванданваанчигт холбогдох хэргийг хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд түүнийг гэм буруутай гэж үзэн 18 жилийн ял оноох шийдвэр гаргажээ.
Одоогоор охин "Өнөр бүл" улсын асрамжинд байгаа юм байна. Ээж нь охиноо өөр дээрээ авах хүсэлт гаргасан боловч шүүхээс түүнийг ажилгүй, тодорхой оршин суух хаяггүй тул хүсэлтийг нь хүлээн аваагүй байна гэж Шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна