Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах өөрчлөлтийг Х.Баттулгад зориулсан уу?

2017/12/15
-МАН бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийг нэг тойргийг төлөөлдөг гишүүнээс дорд үзсэн заалтыг Үндсэн хуульд оруулах гэж байна-

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төс­лийг олон нийтээр хэлэл­цүүлсэн тайлангаа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар УИХ-ын Тамгын газарт уржигдар хүлээлгэж өгөв. Эрх баригч МАН Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлаа урагшлуулж байгаа нь энэ.

Монголын томоохон хуульч­дын харж байгаа­гаар эрх баригчид Үнд­сэн хуульд ганц л өөрч­лөлтийг хийх гэж байгаа. Тэр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах юм байна.

Энэ өөрчлөлтийг хийхийн тулд Олон нийтийн хэлэл­цүүлэг гээчийг хэ­дэн сарын өм­нөөс хийлээ гэсэн. Яг үнэндээ МАН-ынхан орон нутагт очоод тэнд ажилладаг төрийн албан хаагч­дыг цуглуулж бай­гаад л гарын үсгийг нь зу­­руу­лаад авчих­сан. Энэ нууц биш. Ч.Сайханбилэгийн Зас­гийн газрын үеийн “Таван­толгойг хэрхэх вэ” гэдэг гар утасны мессэж­тэй яг адил зүйл юм.

Харин ингэн барин Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны ач холбогдол юу вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хариулт нь тодор­хой. Монгол Улсын Ерөн­хийлөгчийн хууль санаач­лах эрхийг хасч, эрх мэдлийнх нь хэмжээг бууруулж буй хэрэг. Нэг үгээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад зориулсан өөрчлөлт гэж харагдаж байна.

Ер нь бол эрх баригчид үүнийг хийхдээ агуулгын хувьд маш том зөрчлийг үүсгээд байгаа юм. Юу гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгч бол бүх ард түмнээс сонгогддог субъект. Гэтэл Ерөнхийлөгч удахгүй хууль санаачлах эрхгүй болох гэж байна. Харин УИХ-ын гишүүн бол ард түмний тодорхой хэсгээс буюу нэг л тойргоос сон­гогд­дог. Хэдийгээр хууль санаачлах эрх гэдэг УИХ-ын гишүүний үндсэн аж­лын үүд хаалга нь боловч эрх баригчдын Үнд­сэн хуульд хийх гэж буй өөрчлөлт нь бүх ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчийг нэг тойргийг тө­лөөл­дөг гишүүнээс дорд үзсэн явдал болно гэж байна.

Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна